KONTIO WOODHOW™

Kontio-гийн лог хаус буюу наамал дүнзэн байшин нь үзэмж төгөлдөрөөс гадна байгальд ээлтэй, дахин төлждөг материалаар баригддаг учраас таны таны гэрт таатай уур амьсгал бүрдүүлж, угтан ирэх жилүүдэд амьдралын эрүүл хэв маягийг бий болгоно. Ингэснээр үе дамжсан үнэт өв болох нь гарцаагүй юм.

Финландад ургасан нарс модыг ашиглан бид эрүүл мэндэд эерэг нөлөөтэй лог хаус буюу дүнзэн байшин барьдаг. Барилгын шинэлэг шийдлүүдийг боловсруулсан 45 жилийн ажлын туршлагатай учраас Kontio нь дэлхийд тэргүүлэх лог хаус буюу дүнзэн байшин үйлдвэрлэгч болжээ. Тиймээс ч бид өөрийн туршлагад үндэслэсэн инженерийн ноухаугаа Kontio WoodHow™ гэж нэрлэдэг.

Дэлхийн өнцөг булан бүрт сүндэрлүүлсэн дүнзэн байшин бүрээ бид Kontio WoodHow™ ноухауг ашиглан бүтээдэг. Манай инженерүүдийн ур ухаан болон байгальд ээлтэй, чанартай материал болон хорших бусад эд ангийн цогц нэгдлийн үр дүнд Kontio-гийн лог хаус буюу дүнзэн байшин баригддаг.

Kontio-гийн дүнзэн байшин нь технологийн шинэлэг шийдлүүдээр бүрэн тоноглогддог. Тухайлбал, өндөр технологийн лог, давхар битүүмжлэх шийдэл, булангийн шинэлэг дизайн, чанарын өндөр түвшинд хийцлэгдсэн холболтын технологи зэргээр Kontio Smart Log™ бий болдог.

Эл ухаалаг байшинг бид Kontio Arctic Pine ™ нарс модыг ашиглан бүтээдэг билээ. Бидний олон жилийн ажлын туршлагад үндэслэсэн Kontio-гийн хийцлэл нь эцсийн дүндээ амьдралын эрүүл хэв маяг бүхий бат бөх сууц сүндэрлэх үндэс болдог.