Үе дамжигдан өвлөгдөх урт насжилттай дүнзэн байшин ба Kontio Arctic Pine™ гэж юу вэ?

Лог хаус буюу дүнзэн байшин нь маш урт түүхтэй. Скандинавын хойгт орших хамгийн урт настай лог хаус буюу дүнзэн байшин нь 800 жилийн настай. Энэхүү түүхт байшинг урт наслуулсан хамгийн гол нууц нь хойд туйлд удаан ургадаг нарсны онцгой шинж чанартай холбоотой. Kontio-гийн байшинг бүтээж буй нарс ч энэ төрлийн модтой адил ба бид үүнийг Kontio Arctic Pine™ гэж нэрлэдэг. Энэхүү нарс нь Хойд туйлын тойрог буюу цагирагт хамгийн ойр буюу Финландын хойд хэсэгт, цэвэр гэж нэрлэгддэг ойд ургадаг юм.

Kontio Heartwood ™ гэх нэршилтэй түүхий эд нь бактерийн болон нянгийн эсрэг байгалийн бодис өөртөө агуулдаг. Ингэснээр уг мод нь чийг, мөөгөнцөр болон шавжнаас өөрийгөө хамгаалах байгалиас заяагдсан онцгой шинж чанартай юм. Энэхүү бодис нь Kontio-гийн лог хаусны гуалинд ч бий. Тиймээс бороо хур ихтэй, цаг уурын хувьд өндөр чийгшилтэй орнуудад эл материал онцгой ач холбогдолтой гэсэн үг. Kontio-гийн дүнзэн байшингууд нь орчин цагийнханд зориулагдсан ба бат бөх модон байшинг модерн буюу шинэ үеийн технологитой хослуулан сүндэрлүүлж, өв уламжлалаа хадгалан хамгаалах зорилготой юм.

Mustio Manor

Mustio Manor(Mustion Linna in Finnish, Svartå Slott in Swedish) гэх энэхүү наамал дүнзэн байшинг 1780-аад онд Финландын умард хэсэгт барьжээ. Өдгөө энэхүү байшинг урт насжилт бүхий дүнзэн байшингийн сонгодог жишээ гэж үздэг. Хөрөнгийн эзэн эмчийн зөвлөгөөний дагуу дүнзэн байшинг анх барьсан гэнэ. Шведийн хааны гэр бүлийн гишүүдээс гадна хөгжмийн зохиолч, уран бүтээлч болон язгууртнууд энэхүү байшинд зочилж байжээ. Өдгөө ч барилгын бүтээц муудаагүй ба музей хэлбэрээр ашиглаж байна.

Эхлэлээс төгсгөл хүртэлх ЧАНАР

Kontio бол лог хаус буюу наамал дүнзэн байшингийн үйлдвэрлэлийн хэмжээнд технологи болон туршлагаар тэргүүлэгч, салбарын мэргэжилтэн компани юм. Баригдсан наамал дүнзэн байшин бүрийн чанар, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй 50 гаруй инженер манайд ажилладаг.

Үйлдвэрлэлийн бүх үе шатыг чанарын удирдлагын системтэй холбосноор худалдан авагч танд урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй хөрөнгө оруулалт санал болгож байна.

ETA буюу Европын техникийн үнэлгээний байгууллагаас Kontio-гийн наамал дүнзэн байшинг ETA-05/0119 стандартыг хангаж байгаа гэж батламжилсан. Энэхүү гэрчилгээнд хамрагдах үндсэн шалгуур нь тухайн бүтээгдэхүүний чийг, даац, галын аюулгүй байдалтай холбоотой техникийн үзүүлэлтүүд аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай байдаг.

Kontio-гийн лог хаус буюу наамал дүнзэн байшин нь ETA-ийн гэрчилгээнээс гадна Европын чанарын хяналтын систем болох CE-гээр батламжлагдсан.

CE-гийн шошготой учраас Kontio-гийн лог хаус буюу наамал дүнзэн байшин нь эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах бүхий л стандартад нийцэж буйг худалдан авагт танд дахин сануулж хэлье. Дашрамд тэмдэглэхэд, манай лог хаус буюу наамал дүнзэн байшин
нь цас, хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдлийг давдаг гэдгээрээ олны дунд танигдсан.

Kontio-г сонгосноор худалдан авагч та аюулгүй байдал талын бүх боломжит хувилбарыг сонгосон гэдэгт итгэлтэй байж болно.

Өндөр хэмжээст НАРИЙВЧЛАЛ

Kontio-гийн хамгийн сүүлийн үеийн мод боловсруулах технологи нь наамал дүнзэн байшин бүрийг өндөр чанартай гэдгийг баталгаажуулдаг. Бид лог хаус буюу наамал дүнзэн байшингийн түүхий эд болох модны чийгшлийг бага буюу тогтмол түвшинд хадгалагдах хэмжээнд хатаадаг.

Модыг хатаахдаа роботын боловсруулалт ашигладаг буюу хэмжээсийг өндөр түвшинд нарийвчилдаг. Хэмжээний өндөр нарийвчлал нь Kontio-гийн наамал дүнзэн байшингийн битүүмжлэлийг сайжруулснаар дулаан алдагдал буурч эрчим хүч бага зарцуулдаг.