Эрчим хүчний хэмнэлттэй SMART DESIGN™

Kontio-гийн наамал дүнзэн байшингууд хахир өвлийг давах шаардлагатай Хойд туйлын тойрогт ойр баригддаг. Олон зуун жилийн турш нарс мод нь хүйтэн нөхцөлд зохицох барилгын материал гэдгээ батласаар иржээ. Үйлдвэрлэлийн лог буюу наамал дүнз нь байшингийн дотор агаарын температурыг жигд барьдаг бөгөөд ингэснээр зун сэрүүн, өвөл дулаан байх нөхцөл бүрддэг.

Бөмбөрцгийн хойд хагас учраас энэ хэсэгт нар бага өнцгөөр тусдаг. Тиймээс Kontio-гийн байшин нь намар болон хаврын улиралд нарнаас эрчим хүчээ хуримтлуулдаг. Орчин үеийн Kontio-гийн лог хаус буюу наамал дүнзэн байшинг Smart Design ™ -аар загварчилдаг ба техникийн ахисан түвшний шийдлүүдийг ашиглан таныг дэлхийн өнцөг булан бүрт жилийн дөрвөн улиралд тав тухтай амьдруулахаас гадна ямар ч эрс тэс нөхцөлд эрчим хүч хэмнэхээр загварчлагдаж байна.

Эрчим хүчний хэмнэлт

Kontio-гийн лог хаус буюу дүнзэн байшин нь орчин цагийн орон сууцны барилгад тавигддаг эрчим хүч хэмнэх бүхий л шаардлагыг бүрэн хангахаар нямбай загварчлагдсан.

Бид дүнзний төрөл, булангийн загвар, битүүмжлэх технологи, цонхны шил, агааржуулалт, дулаан сэргээх систем, нэмэлт дулаалга зэрэг эрчим хүч бага зарцуулах шийдлийн хамгийн оновчтой бүтцийг сонгодог.

Битүүмжлэгдсэн барилга

Kontio-гийн лог хаус буюу наамал дүнзэн байшингийн эрчим хүчний хэрэглээгээ бууруулдаг олон аргын нэг нь битүүмжлэл юм. Битүүмжлэлийн үр дүнд эрчим хүчний хэрэглээ буурч, ашиглалтын зардал багасдаг.

Давхар битүүмжлэх технологийн тусламжтайгаар бид Kontio-гийн наамал дүнзэн байшинг маш сайн битүүмжилдэг. Манай технологи тэгш өнцөгт гуалинд зориулагдсан ба битүүмжлэлийг хангахын тулд дүнзний булангийн тусгаарлагчтай хамт ашигладаг. Дугуй байшингийн хувьд тусгай профайлаар битүүмжлэдэг.