Kontio-гийн лог хаус буюу наамал дүнзэн байшин нь гал ба газар хөдлөлтөд тэсвэртэй

Kontio WoodHow™ бол аюулгүй бөгөөд найдвартай байдлын илэрхийлэл юм. Kontio-гийн үйлдвэрт дэлхийн өнцөг булан бүрт лог хаус буюу наамал дүнзэн байшингийн загварыг 10-аас дээш жилийн хугацаанд боловсруулсан туршлагатай мэргэжлийн инженерийн баг ажилладаг.

Тэдний мэдлэгийг ашиглан бид Европын орнуудад хүлээн зөвшөөрөгддөг газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийн загварчлал болох Eurocode 8 стандартад нийцүүлэн байшингийн бүтцээ загварчилдаг.

Kontio-гийн лог хаус буюу наамал дүнзэн байшин нь таны аюулгүй байдлыг нэн тэргүүнд бодолцож, зохион бүтээгдсэн

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Галын эсрэг туршилтын үр дүнд Kontio-гийн лог хаусын материал болох наамал дүнзэн модыг галд тэсвэртэй ангилалд багтаахаар болжээ. Уг ангиллын системийг олон улсын сорилтын арга, стандартаар хэмждэг.

Хэдийгээр мод нь шатамхай материал боловч барилгын ажилд галын эсрэг тэсвэртэй материалд тооцогддог. Модны галд тэсвэртэй шинж нь материалын шинж чанартай холбоотой. Модны байгалийн чийгшил нь гал хурдтай тархахаас эргэн тойрноо хамгаалдаг. Мод шатахаас өмнө чийгийг эхлээд ууршуулдаг. Мөн гал гарсан үед модны гадаргуу шатаж, галын тархалтыг удаашруулдаг.

Kontio-гийн лог хаус буюу дүнзэн байшингийн галд тэсвэрлэх чадвар буюу REI нь 90-ээс дээш байдаг бол R буюу галын ачаалал даах чадвар нь 120-оос дээш байдаг.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Kontio-гийн лог хаус буюу наамал дүнзэн байшин нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамгийн тохиромжтой сууц юм. Энэ нь модны уян хатан чанарыг дүнзэн хийцтэй хослуулсан үед чичирхийлэлд өртөмтгий газруудад найдвартай сонголт болдог.

Японы Хоккайдо дахь гольфийн төв

Япон, Төв Азийн орнууд болон Европын өмнөд хэсгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг манай үйлчлүүлэгчид олон арван жилийн турш Kontio-гийн инженерийн туршлага, модон барилгын технологид эргэлзэлгүй итгэж, аюулгүй орон сууцыг сонгож иржээ.