Наамал дүнзний сонголт

Kontio-гийн наамал дүнзэн байшин бүрт бид барилга тус бүрийн онцлогт нийцсэн лог буюу наамал дүнзийг сонгодог. Тухайн барилгыг барих орон нутгийн цаг уурын нөхцөл байдал, онцлог болон захиалагчийн загварын сонголтыг харгалзан үзэж бид наамал дүнзний сонголтыг санал болгодог. Kontio-гийн лог хаус буюу дүнзэн байшин бүр Kontio Arctine Pine ™ технологиор хийгддэг.

Бидэнд олон төрлийн лог буюу наамал дүнзний сонголт бий. Үүнээс  давхар битүүмжилсэн наамал дүнз болон Kontio Smart Log ™ технологиор шинэчлэн үйлдвэрлэгдсэн наамал дүнзийг танилцуулж байна.

KONTIO SMARTLOG™

Kontio SmartLog ™ нь орчин цагийн дүнзэн байшингийн архитектурт нийцүүлэн бүтээсэн шинэлэг шийдэл юм. Манай үйлдвэрлэлийн шинэ технологи болох Kontio SmartLog ™-ийн тусламжтайгаар манай үйлдвэрийн лог буюу дүнз нь уламжлалтаас өөр технологиор хатдаг. Ингэснээр архитекторууд модон байшингийн загвар бүтээхэд илүү уян хатан байх боломжтой болжээ. Манай шийдлийг ашигласнаар дүнзний барилгын бусад материалтай хослох чадвар өсөж, энгийн, хялбаршуулсан булангийн холболт хийх боломжтой болсон.

Мөн SmartLog ™-ийн технологи нь эрчим хүчний хэмнэлттэй барилга барих хамгийн тохиромжтой сонголт бөгөөд бие даасан шийдэлтэй, орчин үеийн модерн сууцуудад илүү тохиромжтой.

HIGH LOG PROFILE

Kontio-гийн минимал загвартай наамал дүнзийг Kontio SmartLog ™ болон High Profile Log загвараас сонгох боломжтой.

LOW LOG PROFILE

Цаг хугацааны хувьд үнэ цэнэ болон үзэмж төгөлдөр байдлаа алдахгүй эгц налуу наамал дүнз нь уламжлалт болон орчин үеийн архитектурт тохиромжтой. 

БУЛАН БА ХОЛБООСУУД

Kontio-гийн судалгаа, хөгжлийн баг 45 жилийн ажлын ноухаутай бөгөөд лог хаус буюу дүнзэн байшингийн булан холбоосыг нарийн хөгжүүлсэн. Булан болон битүүмжлэлийн бүтцэд хийсэн тэдний дэвшилтэт бөгөөд шинэлэг ноухауг бид өөрсдийн лабораторид туршсан. Байшингийн хэв маяг, загвар хийцэд булан шууд нөлөөлдөг бөгөөд нэмэлтээр бид урт дүнзэн болон орчин цагийн хэв маягийг өөртөө шингээсэн Eagle Corner болон Neo corner буланг санал болгож байна.