Компанийн тухай баримтууд  – Таны итгэлт хамтрагч

Kontio нь 1970-аад оны эхээр орон нутгийн жижиг үйлдвэрлэлээр ажлаа эхлүүлжээ. Үүнээс хойш тус компани салбартаа тэргүүлэгч, ноухауг боловсруулан хөгжүүлэгч, шинэ технологийн лог хаус буюу дүнзэн байшинг үйлдвэрлэлийн хэмжээнд нэвтрүүлэгч болон өргөжсөн байна. Kontio нь 40 гаруй жилийн хугацаанд 50 мянган лог хаус буюу дүнзэн байшин барьсан. Өдгөө Kontio нь лог хаус буюу дүнзэн байшингийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч болсныг борлуулалт болон үйлдвэрлэлийн тоо хэмжэнээс харж болно.

Kontio компанийн бүтэн нэрийг финландаар Kontiotuote Oy гэж бичдэг.  Финландын Sydдnmets гэх гэр бүлийнхэн тус компанийг эзэмшдэг ба тэд Kontio-г хөгжүүлэх урт хугацааны стратегитай ба хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологи, үйл явцыг Kontio-д нэвтрүүлэхийн тулд шат дараатай хөрөнгө оруулах зорилготой аж.

Kontio-гийн үйлдвэр нь Финландын хойд хэсэгт хот болон үйлдвэржилтийн бүсээс хол байршилд, онгон дагшин цэвэр ойд модоо ургуулдаг.

KONTIO ТУХАЙ

Манай компанийн Kontio гэх нэр нь финландаар баавгай гэсэн үг юм. Финландын ардын аман зохиолд баавгайг хамгийн хүчирхэг бөгөөд ойн эзэн гэж дүрсэлдэг учраас ард олны хүндэтгэлийг хүлээсэн амьтан юм.

Баавгайтай нэгэн адил Kontio нь Арктикийн тойрогт хамгийн ойр орших хойд нутгийн ойн гүнд гүн гүнзгий үндсээ тарьсан юм. Тэсгэм хүйтэн өвлийн улиралд дулаан бөгөөд удаан эдэлгээтэй дүнзэн байшинг барьж аж төрөхөөс өөр арга байгаагүй. Финландад лог хаус буюу дүнзэн байшин нь олон мянган жилийн түүхт уламжлалыг өөртөө хадгалан өнөөг хүртэл сүндэрлэсээр байна.